Рүүни: Итгэхэд хэцүү тоглолт боллоо, гэхдээ Английн ирээдүй гэрэлтэй байна

Рүүни: Итгэхэд хэцүү тоглолт боллоо, гэхдээ Английн ирээдүй гэрэлтэй байна

Английн шигшээ баг өнөөдөр өглөө үүрээр Исландын багтай тулж, 2:1-ээр хожигдсон билээ. Тэгвэл энэ тоглолтын талаар багийн ахлагч Уэйн Рүүни ярьжээ.

Тэрбээр “Үнэхээр их сэтгэл дундуур байна. Ингэж хожигдох үнэхээр хэцүү байдаг. Бид эхлээд гоол оруулсан, хожих боломж ч байсан. Гэвч хоёр гоол алдчихлаа. Тоглолтын дараа Хожсон ажлаа өгч байгаа гэдгээ хэлсэн. Түүнд бүх тоглогч талархаж байгаагаа илэрхийлсэн. Учир нь түүнийг Английн шигшээг удирдаж байх энэ хугацаанд олон тоглогч шигшээ багт дуудагдсан шүү дээ. Үүнийг мартаж болохгүй.

Хэдийгээр итгэхэд бэрх тоглолт болсон ч гэсэн Английн ирээдүй гэрэлтэй байна. Бид аль болох хурдан энэ ялагдлыг мартах хэрэгтэй. Тэмцээний өмнө би Английн шигшээ багт тоглож байгаагаараа бахархаж буйгаа хэлсэн. Шинэ дасгалжуулагч томилогдохыг тэсэн ядан хүлээж байна. Би Английн төлөө тоглоход үргэлж бэлэн” хэмээн ярьжээ.

Н.Болд 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.