Б.Сайтиевийн нэрэмжит тэмцээнд манай улсаас 10 бөх барилдана

Б.Сайтиевийн нэрэмжит тэмцээнд манай улсаас 10 бөх барилдана
ОХУ-ын  Красноярск хотын Футбол-Арена Енисей” ордонд маргааш алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын ХII дахь удаагийн тэмцээн эхэлнэ.    
 
Тэмцээний үеэр домогт бөх Б.Сайтиевийн олимпийн наадам, ДАШТ, Европийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээн гээд түүний авсан бүх медаль, төрийн одон тэмдэг, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм байна. Тэмцээний эхний өдөр 42, 50, 58, 69, 85, 120 кг, хоёр дахь өдөр 46, 54, 63, 76, 100 кг-ын жингүүдийн барилдаан болох ажээ.  Мөн жин тус бүрт түрүүлсэн өсвөрийн бөхчүүдийг 50, хоёрдугаар байр эзэлсэн бөхчүүдийг 30, гуравдугаар байр эзэлсэн бөхчүүдийг 15 мянга, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 10 мянган рублиэр шагнах ажээ.
 
Энэ тэмцээнээс Б.Болор-Оч, Б.Нямгариг, Б.Номин, З.Занабазар нар алтан медаль авч байсан түүхтэй аж. Тэгвэл  сүүлийн хоёр жил манай бөхчүүд тус тэмцээнийг өнжөөд байсан юм. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж, ням гарагт өндөрлөнө.  
 
Б.Сайдевийн нэрэмжит тэмцээнд оролцох бөхчүүд
46 кг П.Дашцэрэн, Э.Төгсжаргал, Н.Наранхүү  
54 кг Д.Жамсранжав 
58 кг Б.Мөнхзориг 
63 кг Г.Төртогтох 
69 кг Т.Тэргэл
76 кг Д.Оргилох
85 кг Б.Билгүүн 
100 кг Г.Пүрэвдорж 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.