Д.Балжинням Оюутны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Д.Балжинням Оюутны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн оюутны ДАШТ Турк улсын Чорум хотноо өнгөрсөн мягмар гарагт  эхэлсэн билээ. Тэгвэл тус тэмцээний хоёр дахь өдөр  эрэгтэйчүүдийн 61, 70, 86, 120 кг-ын жингийн барилдаан болж, манай улсаас оролцсон ҮБТДС-ийн бөх, спортын мастер Д.Балжинням хүрэл медаль хүртлээ.

61 кг-ын жинд зодоглосон тэрбээр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт  Оросын бөх В.Рассадинд цэвэр ялагдсан ч дагаж явсаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Молдавын бөх Георгий Статовыг 11:1-ээр оноогоор цэвэр ялсан байна.

Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Энэ өдөр манай шигшээ багаас 69 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг барилдах юм.

Н.Болд

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.