Г.Мандахнарангийн барилдааныг нягтлах ажлын хэсэг байгуулагджээ

Г.Мандахнарангийн барилдааныг нягтлах ажлын хэсэг байгуулагджээ

Рио-2016 Олимпийн наадмын чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдсан Г.Мандахнарангийгн хүрлийн төлөөр барилдаан нэлээд маргаан дагуулсан. Энэ асуудлаас үүдээд манай хоёр дасгалжуулагч эрхээ хасуулж, Монголын чөлөөтийн баг тамирчид тэмцээнд оролцох эрхээ хэсэг зуур хасуулаад амжсан.

Тэгвэл Монголын Чөлөөт бөхийн холбооноос энэ асуудалд анхаарал хандуулж эхэлжээ. Чөлөөтийн холбооныхон “Барилдааныг дахин шүүж, нягтлах Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт шилдэг туршлагатай шүүгч нар, олон улсын эрхзүйч, хуульчид ажилласан. Гаргасан шийдвэрээ эхлээд Удирдах зөвлөлд танилцуулна. Үүний дараа ярилцаад, Дэлхийн нэгдсэн бөхийн холбоонд холбооны байр суурь, дүгнэлтээ явуулна.

Г.Мандахнарангийн барилдаан, үйлдэлдээ биш, гол нь шүүгчдийн асуудал байгаа. Сүүлийн таван секундэд шүүгч Г.Мандахнаранд сануулсан, 5 минут 58 дахь секундэд оноо торгууль заасан. Ингэхдээ шүүгч шүгэлдэж, дохио заасан уу. Дэвжээний шүүгч санал нэгдсэн байсан уу гэдэг зүйлийг нягталж байгаа” хэмээн ярьсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.