Торгуулиа төлөөгүй ч чөлөөтийнхөн тэмцээнд оролцож болно

Торгуулиа төлөөгүй ч чөлөөтийнхөн тэмцээнд оролцож болно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Сахилгын шийтгэлийн хороо есдүгээр сарын 9-нд хуралдаж,  Монголын дасгалжуулагчдыг зүй бус үйлдэл гаргасан гэж үзэн, холбогдох хариуцлага хүлээлгэжээ. Улмаар түүнийгээ  энэ сарын 13-нд буюу өнгөрсөн долоо хоногт Монголын чөлөөт бөхийн холбоонд албан бичгээр танилцуулсан байна.

Түүнд, "Рио-2016" олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэй 65кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдааны дараа Монгол Улсын хоёр дасгалжуулагчийн гаргасан үйлдэл нь Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүнд, ашиг сонирхлын эсрэг үйлдэл болсон тухай тодотгоод, Спортын шүүхээс дасгалжуулагч Ц. Цогтбаяр, Б.Баяраа нарын дотоодын болон олон улсын тэмцээнд дасгалжуулагчаар оролцох эрхийг 2016 оны наймдугаар сарын 26-наас 2019 оны наймдугаар сарын 20 хүртэлх хугацаанд хасах тухай танилцуулжээ.

Энэ талаар  Монголын чөлөөт бөхийн холбооны  Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх өчигдөр мэдэгдсэн юм. Мөн тэрбээр  “Монголын чөлөөт бөхийн холбоонд хариуцлага хүлээлгэж дээрх хоёр дасгалжуулагчийн эрхийг хассанаас гадна 50 мянган швейцарь франкын торгууль ногдуулсан. Гэхдээ хэвлэл мэдээлэлд гарч байгаачлан дээрх мөнгөн торгуулийг төлж байж Монголын бөхчүүдийн тэмцээнд оролцох эрх нээгдэнэ гэдэг бол ташаа мэдээлэл. Манай тамирчид торгуулийг хэзээ төлж дуусахаас хамаарахгүйгээр дараагийн тэмцээнүүддээ оролцох боломжтой байгаа” хэмээсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.