Ч.Болортуяа: Гадаадаас ирсэн бүх иргэнийг гурав хоног тусгаарлана

Ч.Болортуяа: Гадаадаас ирсэн бүх иргэнийг гурав хоног тусгаарлана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрээр "УОК-оос цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, Омикрон хувилбарын эсрэг ямар ажлууд хийх талаар Ерөнхий сайд чиглэл өгсөн. Оюутолгой төсөлтэй холбоотой УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолын төслийг баталсан. 2022 оны улсын төсвийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Улмаар Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг, чиглэл өгсөн. Ковид19 халдварын омикрон хувилбарын тархалт нэмэгдэж байна. Тиймээс гадаадаас ирж буй бүх иргэнийг гурав хоног тусгаарлах зөвлөмжийг ЭМЯ-наас гаргасан. Уг саналыг Ерөнхий сайд дэмжлээ" гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.