Хөвсгөл аймгийн 6 суманд Шүлхий өвчний голомт бүртгэгдлээ

Хөвсгөл аймгийн 6 суманд Шүлхий өвчний голомт бүртгэгдлээ

2021 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Хатгал, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Тосонцэнгэл зэрэг 6 сумын 11 багт нийт 16 голомт үүсэж голомт үүсээд байна. Голомтын болон сэжигтэй бүсэд 571 өрхийн 23395 үхэр, 339 тэмээ, 208344 хонь, 208344 ямаа нийт 343852 толгой мал байгаагаас 200 өрхийн 2574 үхэр, 3141 хонь, 427 ямаа нийт 6142 толгой мал өвчилж 30 өрхийн 421 үхэр, 911 хонь, 82 ямаа нийт 1414 толгой малын шинж тэмдэг арилж, малын хорогдолгүй байна.

Нийт өвчилсөн малын 41.9 хувь нь бод, 58.1 хувь нь бог байна. 24 цагийн хугацаанд нийт 533 толгой мал нэмж өвчилсөн байна.

Бүрэнтогтох, Цагаан-уул, Алаг-эрдэнэ, Төмөрбулаг сумын 249 өрхийн 74 тэмээ, 9799 үхэр, 65514 хонь, 37979 ямаа, нийт 113366 толгой мал вакцинд хамрагдаж гүйцэтгэл 76 хувьтай явагдаж байна гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлэгийн газраас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.