327 хүнээс коронавирусийн халдвар илэрч, гурван хүн нас баржээ

327 хүнээс коронавирусийн халдвар илэрч, гурван хүн нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 327 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 171 нь Улаанбаатар хотод, 153 нь орон нутагт батлагдсан бол гурван тохиолдол гаднаас зөөвөрлөгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1943 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4646 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8804 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1727
  • Хүндэвтэр-2303
  • Хүнд-527
  • Маш хүнд-89 хүн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.