Хөвсгөл нууранд живсэн автомашин, техникийн байршлыг тогтооно

Хөвсгөл нууранд живсэн автомашин, техникийн байршлыг тогтооно
Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нууранд живсэн техник хэрэгслийг илрүүлэх хамтарсан дадлага” эхэлжээ. Энэ сургалтаар Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин, техникийн байршлыг усны тусгай зориулалтын дрон ашиглан тогтоож, байрлалын зураглал гаргах юм байна. Сургалт энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ. Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч хамрагдаж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.