Богдхан төмөр замын барилгын ажлыг өнөөдөр эхлүүлнэ

Богдхан төмөр замын барилгын ажлыг өнөөдөр эхлүүлнэ
Засгийн газрын энэ сарын 4-ний хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Үүний дагуу барилгын ажлыг нь өнөөдөр эхлүүлэхээр төлөвлөжээ. Төв аймгийн нутагт болох барилгын ажлын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох юм байна.
 
Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайран дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх юм.
 
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар уг замын талаар мэдээлэл өгөхдөө "Богдхан төмөр замыг "Тавантолгой төмөр зам" компани таван жилийн хугацаанд барина.  Богдхан төмөр зам нь зургаан зөрлөг, гурван өртөөтэй, нийт 16.6 км урттай газар доогуурх хоёр хонгилтой. Нэг хонгил нь 9.1 км, нөгөөх нь 7.5 км. Уг төмөр замыг Япон, ОХУ-ын хөрөнгө оруулалт болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд яриа хэлэлцээ хийж байгаа. Эхний ээлжид өөрийнхөө нөөц боломжоор эхлүүлэхээр шийдвэрлээд байна" гэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.