Ж.Байгалмаа: Коронавирусийн хоёр дахь давлагаа зургадугаар сарын 10-20-нд хамгийн оргил үедээ хүрсэн

Ж.Байгалмаа: Коронавирусийн хоёр дахь давлагаа зургадугаар сарын 10-20-нд хамгийн оргил үедээ хүрсэн

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа Ковид19-ийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрбээр "Манай улсад коронавируст халдварын хоёр том давлагаа бий болсон. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн ба оргил үе дөрөвдүгээр сарын 20-ноос хойш ажиглагдаж хөл хорионы дараа өвчлөл буурсан ч хоёр дахь давлагаа зургадугаар сарын 10-наас эхлээд 20-нд хамгийн оргил үедээ хүрсэн. Энэхүү давлагаа цаашид хэрхэн үргэлжлэхийг бид ажиглаж байна. Дотоодын нийт халдвар нь Улаанбаатарт 60 хувь, орон нутагт 40 хувь нь бүртгэгдээд байна. Нас баралтын түвшин 5-р сард хамгийн оргил үедээ байсан бол хоёр дахь давлагааны үед нас баралтын түвшин харьцангуй буурсан.

Вакцин үнэхээр хамгаалж чадаж байна уу гэх асуулт их байна. Өмнөх давлагаанд вакцины үр нөлөөг харах боломжгүй байсан бол энэ удаад бүрэн тунгаа хийлгэсэн хүн 70 гаруй хувьтай байгаа нь үр дүнг харах боломжтой цаг үед ирлээ. Вакцин нь таныг халдвар авах эрсдэлээс тодорхой хэмжээнд буюу 70-95 хувиар хамгаална. Гэхдээ зөвхөн зэрлэг омгийн вирус буюу анхны төрлийн вирусаас хамгаална. Халдвар авсан ч хүндрэх, нас барах эрсдэлээс хамгаална гэсэн үг. Сүүлийн дөрвөн долоо хоногт маш хүнд өвчилж байгаа хүний тоо буурсан буюу 2,8 хувь байсан бол 1,8 хувь болсон. Харин хөнгөн өвчилж байгаа иргэдийн тоо 50-аас 64 хувь болж нэмэгдсэн. Үүнээс үзэхэд вакцины нөлөө гарч байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.