Зам тээврийн ослын улмаас хоногт хоёр хүн амиа алдаж, долоон хүн гэмтжээ

Зам тээврийн ослын улмаас хоногт хоёр хүн амиа алдаж, долоон хүн гэмтжээ
Өчигдөр буюу долоодугаар сарын 5-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 205 дуудлага мэдээлэл бүртгэжээ.
 
Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван хүн гэмтэж нэг хүн амиа алдсан байна. Мөн орон нутагт дөрвөн хүн гэмтэж нэг хүн амиа алдсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 
 
Тодруулбал, 
 
Нийслэлд:
 
  • 2021.07.05-ны өдрийн 16:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Чингэлтэйн гудамжны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 14 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
  • 2021.07.05-ны өдрийн 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Жуулчины гудамжны замд суудлын автомашины жолооч нь мотоциклтой мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй гэмтсэн.
  • 2021.07.05-ны өдрийн 22:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их монгол улсын гудамжны замд бага оврын жийп автомашины жолооч нь явган зорчигч 37 настай эмэгтэйг мөргөж амь хохироосон байна.
Орон нутагт:
 
  • 2021.07.05-ны өдрийн 14:00 цагийн орчим Дорнод аймаг Чойбалсан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч 17 настай эрэгтэй гэмтсэн.
  • 2021.07.05-ны өдрийн 08:00 цагийн орчим Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутагт мотоцикл гэрлийн шон мөргөж жолооч 26 настай эрэгтэй гэмтсэн.
  • 2021.07.05-ны өдрийн 02:00 цагийн орчим Улаанбаатар хотоос Дорноговь аймаг чиглэлийн асфальтан замд суудлын автомашин том оврын ачааны автомашины араас мөргөж суудлын автомашины жолооч гэмтсэн.
  • 2021.07.05-ны өдрийн 00:10 цагийн орчим Увс аймаг Тариалан сумын нутагт том оврын ачааны автомашин онхолдож жолооч амь хохирч, зорчигч гэмтсэн байна.
Түүнчлэн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 72 зөрчил илрүүлсний нийслэлд 42, орон нутагт 30 зөрчлийг илрүүлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.