Энэрэл эмнэлэг, Өргөө-2 оюутны дотуур байр, Улаанбаатар сургуулиудад нэмэлт ор дэлгэжээ

Энэрэл эмнэлэг, Өргөө-2 оюутны дотуур байр, Улаанбаатар сургуулиудад нэмэлт ор дэлгэжээ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр Баянзүрх дүүрэгт боллоо. Ковид-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгөх үүднээс шуурхай зөвлөгөөн зохион байгуулж байгааг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар онцолжээ.
 
Баянзүрх дүүргийн Энэрэл эмнэлэг, Өргөө 2 оюутны дотуур байр, Улаанбаатар сургуулиуд дээр нэмэлтээр ор дэлгэжээ. Нийт 350 ор гаргах боломжтой юм байна. Хариу арга хэмжээний хүрээнд иргэдтэй хамтарч ажиллах уриалга гаргасны дагуу олон иргэн өнөөдөр 06.00 цагаас эхлэн сайн дураараа ажиллаж эхэлжээ. Эдгээр иргэд 14 хоногийн турш байрлан ажиллахдаа өдөрт 50 мянган төгрөгийн цалин авах юм. Баянзүрх дүүргийн онцгой комисс цаашид халдвартай иргэдээ гэрээр эмчлэхгүй, эмчийн хяналт дор дээрх 3 байршилд тараан хэвтүүлэх юм байна.      
 
Дүүргийн засаг дарга Н.Баярмөнх дархлаажуулалт өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьтай байгааг танилцуулав. Мөн иргэдээ мэдээллээр хангах ялангуяа онош батлагдсан тохиолдолд хаана хандах, гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд ямар эмчилгээ хийлгэх, хэрхэн зөвлөгөө авах чиглэлээр мэргэжлийн байгууллагын ажилтнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.