ХХОАТ-ын Нийслэлийн иргэдийн буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

ХХОАТ-ын Нийслэлийн иргэдийн буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
Татварын Ерөнхий газраас ХХОАТ-ын буцаан олголтоо авах нийслэлийн иргэдийн буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд орж эхэлсэн байна.
 
Татварын хуульд заасны дагуу хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг. Энэ дагуу иргэд тайлангаа гаргаж өгөөд байгаа. 
 
Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц барих, худалдан авах, хашаа байшин худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлдөг.
 
100 сая төгрөгөөр байр худалдаж авсан тохиолдолд хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөн, тухайн жилд төлсөн татварыг буцаан олгодог хуультай.
 
Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 24,847 татвар төлөгч иргэн 2020 оны тайлан ирүүлсэн бөгөөд  нийт 17,7 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.