Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Төрсөн дүүгээ хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны орой өөрийн төрсөн дүүгийн амь насыг нь хохироож, цогцсыг нь мөчлөн гэртээ нууж, дараа нь зөөвөрлөн хаясан гэмт хэрэг Чингэлтэй дүүрэгт гарчээ. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас дээрх хэрэгт 2021 оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс хэргийг 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.