Паралимпийн тамирчид өнөөдөр Риог зорино

Паралимпийн тамирчид өнөөдөр Риог зорино
 
Хүн төрөлхтний спортын их наадам болох зуны 31 дүгээр олимп Бразилын Рио хотноо болж өндөрлөсөн билээ. Тэгвэл Рио хот паралимпийн тамирчдаа хүлээж авч эхэлжээ. Энэ сарын 7-18-ныг хүртэл үргэлжлэх зуны 15 дахь удаагийн паралимпийн наадамд 173 орны баг тамирчид спортын 23 төрлөөр өрсөлдөх юм. 
 
Тэгвэл манай паралимпийн баг тамирчид өнөөдөр Риог зорьж байна. Манай улсаас Бээжийнгийн Олимпийн наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав тэргүүтэй найман тамирчин энэ удаагийн паралимпийн наадамд оролцож байгаа юм. Тэд жүдо, байт харваа, хөнгөн атлетик, буудлага болон пауэрлифтингийн төрөлд хүч үзнэ. 
 
 
Н.Болд 
 
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.