Ичо Каориг улсын баатарт тодорхойлно

Ичо Каориг улсын баатарт тодорхойлно
 
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Бразилын Рио де Жанейро хотноо зохион байгуулагдсан 31 дэх удаагийн зуны олимпод чөлөөт бөхийн 58 кг-ийн жинд зодоглон алтан медаль хүртсэн суут тамирчин Ичо Каориг ард түмний баатар цолд тодорхойлохоор хэлэлцэж буй тухайгаа өчигдөр мэдээлсэн байна. 
 
Эдүгээ 32 настай Ичо Каори дөрвөн олимпод түрүүлсэн анхны эмэгтэй тамирчин юм. Өнөөдөр тус улсын албаныхан хэвлэлийн хурал зарлаж,  тус шагналын талаар мэдээлэх гэнэ. 
Б.Даваа 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.