Н.Энхбаяр намын байрны өмнө өлсгөлөн зарлалаа

Н.Энхбаяр намын байрны өмнө өлсгөлөн зарлалаа

 

МАХН-ын Бага чуулган өчигдөр болж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулжээ. Намын дарга Н.Энхбаярыг нийслэлийн Сонгинохайрханд нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа аж.  

Гэхдээ намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарын ялтай тооцох хугацаа нь дууссан байхад нэр дэвшүүлэхгүй байх магадлалтай юм байна. Тиймээс үүнийг эсэргүүцэж, өлсгөлөн зарлаж байгаа гэнэ. 

Тус намынхан Чингисийн болон Эрх чөлөөний талбайд жагсаал цуглаан хийж, өлсгөлөн зарлах зөвшөөрөл хүссэн ч холбогдох байгууллага зөвшөөрөөгүй юм байна. Ийм учраас Н.Энхбаяр нар намынхаа төв байрны өмнө өлсгөлөн зарлаж эхэллээ. Н.Энхбаяр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшвэл ялах магадлал өндөр төдийгүй МАН-ын саналаас чангаах нь тодорхой тул түүнийг нэр дэвшүүлэхгүй байхыг хэн сонирхох нь ойлгомжтой байх. 

Эх сурвалж: www.mminfo.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.