Аргентин шигшээ аваргын төлөө шалгарч үлдлээ

Аргентин шигшээ аваргын төлөө шалгарч үлдлээ

Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны хамгийн том тэмцээн Сагсан бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 4-ын тоглолтууд өчигдөр боллоо. Эхний тоглолт Аргентин болон Францын багууд учраа таарсан билээ. 4 үеийн турш Аргентин шигшээ давамгайлсан бөгөөд тоглолт 80:66 харьцаагаар Аргентины багийнхан аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ. Харин Франц өмнөх шатанд АНУ-ын багийг буулгаж авсан ч Аргентины багийг хожиж чадалгүй хүрэл медалийн төлөө Австралийн багтай тоглохоор болжээ.

Тус тоглолтод Луйс Скола 28 оноо, 13 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэсэн бол эсрэг багаас Фрэнк Нтиликина 16 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.