Австралийн баг шилдэг 4 үлдлээ

Австралийн баг шилдэг 4 үлдлээ

Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны хамгийн том тэмцээн Сагсан бөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 8-ын үлдсэн хоёр тоглолт өчигдөр боллоо. Орой болсон тоглолт Австрали болон Чехийн багуудын хооронд болж Австралийн шигшээ 82-70 харьцаагаар хожиж шилдэг 4-т шалгарлаа. Улмаар хожигдсон Чехийн шигшээ Польшийн багтай 5 байрын төлөөх тоглохоор боллоо. Харин Австралийн баг Испаний багтай медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Тус тоглолтод Патти Миллс 24 оноо, 4 удаа самбараас бөмбөг авч, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол эсрэг багаас Томас Саторански 13 оноо, 9 самбараа бөмбөг авч, 13 дамууулалтыг гүйцэтгэжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.