Хакүхо М.Даваажаргал, Ичиножү А.Ичинноровтой барилдаж өвдөг шороодлоо

Хакүхо М.Даваажаргал, Ичиножү А.Ичинноровтой барилдаж өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя хотод ес дэх өдрөө болж өндөрлөлөө. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх мэагаширагийн 4-аас барилдаж байгаа Ичиножү А.Ичинноровтой барилдаж өвдөг шорооджээ. Ингэснээр долоон даваа нэг унаатай боллоо. Харин их аварга Какүрюү М.Ананд мэагаширагийн 4-аас барилдаж байгаа Мэйсэтэй барилдан давж тус тус есөн даваатай боллоо. Улмаар тэргүүлэгчийн байранд хэвээр үлдсэн бол түүний араас Хакүхо М.Даваажаргал, озэки Такаясү найман даваа нэг унаатайгаар удаалж байна.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх секиваки Тамаваши Б.Мөнх-Оргилтой, Какүрюү М.Ананд нутгийн бөх мэагаширагийн 4-аас барилдаж байгаа Ичиножү А.Ичинноров барилдана

Бусад барилдааны үр дүнгүүд:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-1
Ёкозүна Какүрю М.Ананд 9-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 1-8 
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 6-3 
Маэгашири-9 Дайшохо Ч.Шижирбаяр 4-5

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.