12 жил Мемфист зүтгэсэн Майк Конли солигдлоо

12 жил Мемфист зүтгэсэн Майк Конли солигдлоо

Хэдхэн хоногийн өмнө өнгөрсөн улирал бүтэн яригдсан солилцоо болох Энтони Дэвисийн солилцоо болсон билээ. Тэрбээр Лос Анжелес Лейкэрс багт ирж, түүний оронд Лонзо Болл, Брэндон Инграм, Жош Харт болон 1-р тойргын Драфтын 3 эрх өгсөн билээ.

Тэгтэл өнгөрсөн шөнө Мемфис Гриззлис багт 12 жил хүчин зүтгэсэн Майк Конлиг Юта Жазз баг руу явуулжээ. Түүний оронд Грэйсон Аллен, Жэй Краудер, Кайл Корвер болон драфтын эхний тойргийн 2 эрхийг өгсөн байна. Юта энэ драфтаас 23 дахь сонголтыг хийх байсан бөгөөд 2 дахь эрх нь 2020 юм уу 21 оны аль нэг нь байх гэнэ.

Энд болж буй солилцоонууд одоогоор албан бус бөгөөд солилцоо 7-р сарын 6-нд албан ёсоор хийгдэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.