Монгол залуу ARNOlD klassik-ийн аварга боллоо

Монгол залуу ARNOlD klassik-ийн аварга боллоо

Өмнөд Африкийн Жоханнэссбүрг хотод бодиболдинг, фитнессийн аварга шалгаруулах “IFBB Arnold Classic Africa” тэмцээн энэ сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Бодибилдинг Фитнессийн Нэгдсэн Холбооноос олон улсын дэвжээнд монголоо төлөөлүүлэн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин оролцуулснаас “Mister Fitness” төрөлд манай залуу тамирчин Б.Энхбат бахдам амжилт гаргаж, аваргын цомыг эх орондоо авчирч байна.

Том зорилго, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хүний бие махбодийг хэрхэн эрүүл сайхан хөгжүүлж болдгийн гайхамшгийг дэлхийд харуулж, алтан медалийн эзэн болсон хүү маань маргааш эх орондоо ирэх аж. Бүсгүйчүүдээ төлөөлөн оролцсон эмэгтэй тамирчин ч чамлахааргүй амжилт гаргасан гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн шилдгүүд, вип тамирчид оролцдог энэхүү IFBB Arnold Classic тэмцээнээс ийнхүү 28-хан настай монгол хүү Шинэ аварга болон мэндэлж, төрийн дууллаа тив, дэлхийд эгшиглүүллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.