Английн шигшээ баг ДАШТ нээс анхны ялалтаа нэмэлт цагт авлаа

Английн шигшээ баг ДАШТ нээс анхны ялалтаа нэмэлт цагт авлаа

Словак улсын Братислава, Косиче хотуудад Хоккейн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ. Хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж Английн баг Францийн эсрэг хийж 4-3 аар нэмэлт цагт хожсоноор 1962 онд Финляндын шигшээ багийг хожсоноос хойшхи анхны ялалтаа авч чадлаа. Хожих хожихдоо 3-0 ээс эргэн ирж хожжээ. Нэмэлт цагийн түүхэн гоолыг Бэн Дэвис хийж багтаа түүхэн ялалт авчирчээ. Тэд 1 оноо авсанаар ЭЛИТ ангилалд үлдэж чадаж байн. Учир нь Франц, Итали, Австрийн шигшээ багууд ганц ч оноо авч чадаагүй учраас тэдэнд 2020 онд ЭЛИТ ангилалд дахин тоглох гайхалтай боломж гарч ирлээ. ДАШТ эхлэхээс өмнө Английн шигшээ багийг админы зүгээс онцолж байсан нь биелэлээ оллоо. Гайхалтай хожил, гайхалтай эргэн ирэлт байж чадлаа.

Францчуудын хувьд ирэх жил доошоо унахаар болж байгаа бол тун удахгүй ИТАЛИ-АВСТРИ - ийн шигшээ багууд хоорондоо тоглох гэж байна. Тэдний энэ тулаан бол ЭЛИТ ангилалдаа үлдэж чадах мөн оноо авах гэсэн ширүүн тулаан байх болно. 
Хожсон нь ЭЛИТ ангилалдаа үлдэж хожигдсон нь ирэх жил доош унана..

Тоглолт 02:15 аас

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.