Ирэх сарын 6-нд "Талын хөх чононууд" эхний тоглолтоо хийнэ

Ирэх сарын 6-нд
Гурван сая давсан хүн амтай Монгол эх орноо төлөөлж ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө тоглох үндэсний шигшээ багийн залуусаа дэмжих цаг хаяанд ирлээ.
 
Монголын шигшээ баг 2019 оны 06-р сарын 06-нд өөрсдийн талбайд, гайхалтай уур амьсгалыг бүрдүүлж чаддаг зуу зуун хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Брунейн багтай чухал хариуцлагатай тоглолт хийнэ. 
 
Эхний тоглолтод ялалт байгуулж чадвал 06-р сарын 11-нд Брунейн талбайд хийх тоглолтод "Талын хөх чононууд" илүү давуу талтай оролцох болно. 
 
Тиймээс Монгол, Брунейн багуудын эхний тоглолтод Монголын шигшээ багийн 12 дахь тоглогч  болсон үзэгч хөгжөөн дэмжигч та бүхний дуу хоолой манай залууст урам зориг, итгэл найдвар бэлэглэнэ. 
 
#МОНГОЛ_ХҮН_БҮРИЙН_МӨРӨӨДӨЛД_ХАМТДАА_ХҮРЦГЭЭЕ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.