Портлэнд Трэйл Блэйзэрс баг аваргуудтай бүсийн аваргын төлөө тоглоно

Портлэнд Трэйл Блэйзэрс баг аваргуудтай бүсийн аваргын төлөө тоглоно

NBA-ын плэйоффын цувралын долоо дахь тоглолт Дэнвер Наггетс талбайдаа Портлэнд Трэйл Блэйзэрс багтай тоглолоо. Өмнөх тоглолтод Блэйзэрс хожоод байсан энэ удаа хожсон баг нь бүсийн аваргын төлөө Голдэн Стэйт Уорриорс багтай тоглох байсан. Ийм учраас чухал хоёр баг маш хариуцлагатай тоглосон бөгөөд Портлэнд эхлэлийг тааруухан хийж 14 онооны зөрүү үүссэн байсан ч Макколлум гайхалтай тоглолтыг үзүүлж 37 оноог авч багаа тэргүүлжээ. Улмаар тоглолт 100-96 харьцаагаар Наггетсыг хожсоноор 2000 оноос хойш анх удаа тус баг бүсийн аваргын төлөө шалгарч үлдлээ.

Тус тоглолтод Лилардын тоглолт тааруухан байсан ч 13 оноо, 10 самбар, 8 дамжуулалт, Энис Кантер 12 оноо, Турнер 14 оноог тус тус авчээ. Харин Никола Ёокич 29 оноо, 13 самбараас бөмбөг авсан бол Жамал Мурри 17 оноо, Харрис 15 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.