Д.Амартүвшин, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртлээ

Д.Амартүвшин, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Бакугийн Гранд слам тэмцээн өчигдөр Азербайжаны нийслэл Баку хотод эхэллээ. 57 орны 449 жүдоч оролцож буй уг тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 4 тамирчин оролцож байна. 
Өчигдөр тэмцээний эхний өдөр манай 7 жүдоч татамид гарсанаас МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медалийн болзол хангалаа.

60 кг-ын жинд Д.Амартүвшин эхний тойрогтоо гоц мөргөж, Туркменстан, Болгарын жүдочыг ялж хэсгийн аварга болсон. Зооны аваргын төлөө гүржийн бөхөд ялагдан, хүрэл медалийн төлөө францын бөхийг ялсанаар медалийн тавцанд гарлаа.

66 кг-ын жинд Ё.Басхүү Болгар, Монтенегро, бразилийн бөхчүүдийг ялж, Азербайжаны Н.Шикализадад ялагдан, хүрэл медалийн төлөө Азербайжаны И.Алиевыг ялжээ.

Өнөөдөр манай 5 бөх дэвжээнд гарна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.