Н.Төгсцогт 11 дэх ялалтаа байгууллаа

Н.Төгсцогт 11 дэх ялалтаа байгууллаа

Мэргэжлийн боксын рингэд хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин  Н.Төгсцогт хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдлаа. 12 үе тулалдсан гавьяат тамирчин Н.Төгсцогт гурван шүүгчээс 114-113, 115-112, 116-111 гэсэн үнэлгээг авч 3-0 гэсэн үзүүлэлтэйгээхр ялалт байгуулж аварга боллоо. 

 

Тэрбээр 11 дэх ялалтын үзүүлэлт 509 цохилтын 119 нь оновчтой (23%), 411 хүчтэй цохилтын 109 нь оновчтой (27%) байсан байна. Харин Маррерогийнх:
714 цохилтын 114 нь оновчтой (16%), 369 хүчтэй цохилтын 102 нь оновчтой (28%) байжээ.

 

Мэргэжлийн бокс руу орсон цагаасаа хойш 10 тулаан хийхдээ 9-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчийн боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт Олон улсын боксын холбоо (International Boxing Organization)-ны featherweight буюу хөнгөн жингийн 57,2 кг-ын эзэнгүй байгаа аваргын дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдсан юм.

Сонирхогчийн бокст өсвөр наснаасаа өөрийн нэрээ тод үлдээж, 130 орчим тулаан хийсэн King Tug буюу Н.Төгсцогт 2012 оны Бээжингийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Тэрээр 2014 оны Инчеоны Азийн наадмын дараа АНУ-ыг зорьж, мэргэжлийн бокс руу шилжсэн билээ.

Түүний өрсөлдөгч Доминиканы боксчин Клаудио Марреро 29 настай. Мэргэжлийн бокст 25 тулаан хийснээс 23 ялж, хоёр ялагджээ. Марреро 23 ялалтынхаа 17-г хүнд цохилтоор авсан аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.