Какүрюү М.Ананд өвдөг шороодлоо

Какүрюү М.Ананд өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Токио хотод хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр болж дууслаа. Тус өдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн нэгээс барилдах Точиозантай барилдаж хоёр дахь даваагаа авчээ. Харин 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд комүсүби Миёогирюүтэй барилдаж өвдөг шорооджээ. Ингэснээр 1 даваа нэг унаатай болжээ. 

72 дахь ёкозүно Кисэносато маэгаширагийн нэгээс барилдах Иченожу А.Ичинноровтой оноолт таарч өвдөг шороодож хоёр даваатай болсон бол Иченожу А.Ичинноров хоёр даваатай боллоо. Маргааш Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн нэгээс барилдах нутгийн бөх Иченожу А.ИчинноровтойКакүрюү М.Ананд маэгаширагийн хоёроос барилдах Нишикигитэй, Кисэносато маэгаширагийн нэгээс барилдах Точиозантайй барилдана.

Бусад барилдааны үр дүнгүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-0 

Ёкозүна Какүрю М.Ананд 1-1
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 2-0
Маэгашири-1 Ичиножү А.Ичинноров 2-0
Маэгашири-14 Чиёошома Г.Мөнхсайхан 1-1

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.