У.Хүрэлсүх ингээсэй ээ

У.Хүрэлсүх ингээсэй ээ

Энэ долоо хоногт У.Хүрэлсүхийн Засгийн газар цааш ажлаа хийх үү, бүр мөсөн тарах уу гэдгийг шийднэ. Хариуцлагагүй албадаар багаа бүрдүүлж, тэдэндээ хариуцлага тооцож чадахгүй байгаагийнхаа төлөө Засгийн газрын тэргүүнд ч хариуцлага тохогдох учиртай нь үнэн.

Гэхдээ Засгийн газрыг унагалаа гээд юу өөрчлөгдөх вэ, хэнд ашигтай вэ гэдгийг бодох хэрэгтэй. Дараагийн сонгууль хүртэл жил гаруйхны хугацаа байна. Энэ Засгийн газрыг унагаж, дараагийн Засгийн газрыг төвхнүүлээд ажил хийлгэнэ гэдэг цаг хугацааны хувьд ч тэр хэцүү.

Тэгэхээр Засгийн газрын тэргүүний хувьд У.Хүрэлсүхэд өөр боломж байгаа мэт санагдана. Энэ нь У.Хүрэлсүхийг аврах, намаа цэвэрлэх боломж ч байж мэдэх. Тодруулбал, У.Хүрэлсүх Засгийн газраасаа ЖДҮ-тэй холбогдсон болон гарын үсэг зурж урвасан сайд нараа явуулчих.  Олон нийтэд тоогддог, шилдэг залуу лидерүүдээ нэрийг нь татуулж байгаад шалгуулчих.

Үнэхээр нэр цэвэр гэдэг нь нотлогдвол буцаагаад оруулах хэрэгтэй. Мөн 60 тэрбумынхныг илчлээд хэн ч биш болгочих. Ингэвэл тэр намаа ч цэвэрлэнэ, Засгийн газраа ч унагахгүй авч үлдэнэ. Өөрөөр хэлбэл нэг сумаар хоёр туулай буудна гэсэн үг.

Нэгэнтээ засаг унаад юу ч өөрчлөгдөхгүйгээс хойш АН-тай тохиролцоод явуулсан сайд нарынхаа оронд эднийхээс хүн томилчих хэрэгтэй. АН-д сайд хийчих нэр цэвэр хүн цөөнгүй бий гэдэгтэй хүмүүс маргахгүй. Гэхдээ мэдээж давхар дээлгүй хүн сонгох хэрэгтэй.

Ингэснээр У.Хүрэлсүх Засгийн газраа унагахгүйгээр зогсохгүй илүү ч чадвартай сайд нараар багаа бүрдүүлэх боломж ч байж мэднэ. Учир нь Засгийн газарт намуудын лидер улстөрчид орсноор ажил ч урагшилна. У.Хүрэлсүх дээрх ажлыг хийснээр Засгийн газраа унагахгүй авч үлдэж чадна. Өөрийнх нь улстөрийн нэр хүнд ч өснө шүү дээ.

Одоогийнхоороо гүрийснээр Засгийн газраа тараагаад зогсохгүй, намын ч даргагүй болж лааз өшиглөнө. Нэр нь татагдсан гишүүдийн оронд нөхөн сонгууль болбол одоо МАН-д итгэж саналаа өгөх хүн байхгүй. Тиймээс АН-тайгаа тохиролцоод явсан нь У.Хүрэлсүхэд өөрт нь ч, намд нь ч тустай. Одоо Засгийн газрыг тараасай гэж биш, У.Хүрэлсүхийг ингээсэй гэж хүсч байгаа олон хүн байгаа байх.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.