Г.Нандинцэцэг ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангалаа

Г.Нандинцэцэг ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангалаа

Сонирхогчдын Боксын Эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэгийн нийслэл Дели хотноо болж байгаа билээ. Тэгвэл өчигдөр медалийн төлөөх тоГлолтууд болсон бөгөөд Эх орноо төлөөлж 54кг жинд М.Нандинцэцэг хүрэл медалийн төлөө тулалдан ялалт байгууллаа.

Тэрбээр эхний тойрогт Унгар улсын тамирчин Ц.Цабинаг техникийн илт давуугаар хожсон бол шигшээ 8-д шалгарах тулаанаа Хорват улсын боксчин Питеса Зелжанатай хийж ялалт байгуулсан билээ. Харин хүрэл медалийн төлөө Марокко улсын Зохра Эз-Захроутай тулалдан бүх шүүгчдийн саналаар буюу 5:0 харьцаагаар хожиж ДАШТ-ийн хүрэл медалийн болзол хангалаа.

Ийнхүү цааш мөнгөн медалийн төлөө Болгар улсын боксчин Стойка Петроватай тулалдах юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.