Канад хоккейчин Жесон Сволев дасгалжуулах арга заалаа

Канад хоккейчин Жесон Сволев дасгалжуулах арга заалаа

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Степпе Арена” ХХК хамтран  “Хоккейн спортын хөгжил” танилцуулга уулзалтыг Улаанбаатар хотод саяхан зохион байгууллаа. Энд Канадын иргэн, хоккейчин Жесон Сволэв орчин цагт хоккейн спортыг хэрхэн заах, дасгалжуулах арга зүй цахим хэлбэрт шилжсэн болон энэхүү цахим сүлжээнд хэрхэн нэвтрэх, цаашид яаж хамтран ажиллах талаар ярьсан байна.

Мөн үеэр ”Степпе Арена” компанийнхан өөрийн хэрэгжүүлж буй  “Мөрөөдөл биелэх Мөсөн Өргөө” ордны төслийг танилцууллаа. Уулзалтад Монголын хоккейн спортын үе, үеийн төлөөлөл оролцжээ.

Тус арга хэмжээнд Монголын хоккейн холбоо болон Улаанбаатар, Эрдэнэт хот, Хан-Уул, Багануур дүүргийн хоккейн клуб, багийн дасгалжуулагчид оролцсон аж.

Монголын хоккейн спортын тамирчдын олон улс дахь амжилт жилээс жилд улам батжиж, Дэлхийн аврага шалгаруулах нэр хүндтэй тэмцээнд оролцох эрхийг олж авсан ч өөрийн оронд мөсөн гулгуурын битүү ордонгүй гэх шалгуур үзүүлэлтээр  тус тэмцээнд хүч үзэн өрсөлдөх боломжгүй байдгаа тэд харуусан өгүүлж байв. Тэд “СтеппеАрена” компанийнханд Монгол Улс хоккейн ордонтой болж, хүүхэд залуус гэлтгүй олон түмнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.