Б.Мөнгөнчимэг алтан медаль хүртлээ

Б.Мөнгөнчимэг алтан медаль хүртлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран-при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өчигдрийн эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан дэлхийн аварга Г.Болдбаатар урамтай сайхан барилдаж алтан медаль хүртсэн билээ.

Харин өнөөдөр 63кг жинд барилдсан МУГТ Б.Мөнгөнчимэг Итали улсын тамирчин Центраччо Мариог цэвэр ялж, Монголын төрийн далбааг дахин Ташкентийн тэнгэрт мандуулсан байна.

Н.Дагвасүрэн 81 жинд барилдсан бөгөөд Казакстан улсын тамирчин Хамза Дидартай Алтан медалийн төлөө барилдаж ялагдал хүлээжээ. Ингэснээр монгол 2 алт, нэг мөнгөн медальтай боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.