Төрийн албаны зөвлөлийн дарга ашиг сонирхлын зөрчлөөсөө болж ЗТХЯ-ны хэргийг далдлаад байна уу

Төрийн албаны зөвлөлийн дарга ашиг сонирхлын зөрчлөөсөө болж ЗТХЯ-ны хэргийг далдлаад байна уу

Зам, тээврийн хөгжлийн яамныхантай холбоотой хүн амины хэрэг хэдэн өдөр шуугиад л ингээд намжих юм гэж үү. Бүхэл бүтэн хүний амь, төрийн албан нэр сүр, төрийн хүний ёс зүй гээд олон зүйлийг ганцхан өдөр уландаа гишгэлж, олныг сэрдхийлгэсэн энэ аймшигт, харгис хэргийг Төрийн албаны зөвлөл нь зүгээр л хараад суугаад гайхаж, бас харамсч байна.

Зүгээр хараад суугааг нь харахад Төрийн албаны зөвлөлд төөрөлдсөн хэдэн “төлөгнүүд” байдаг бололтой. Төсвийн орлогоос санхүүжилт авчихаад зүгээрийг хийж суугаа тэднийг хараад халаглахгүй байж чадсангүй.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо гэгч төрийн алба нь “төмөр сэтгэлтэн”-үүдийн үүр болчихоод байхад нүдэн балай чихэн дүлий юу хийж сууна вэ. Ийм газар байдгийг ч мартах шахаж хүмүүс. Нийгмийг цочроосон аймшигт хэргүүд төрийн албанаас гарахаар л нэр нь хальт дурсагдаад л өнгөрдөг. Тэр хэргийг хэрхэн шийдсэн, яасан ийснээ ч эргээд мэдээллэхгүй таг чиг. Угтаа бол байнгын үйл ажиллагаатай байж, төрийн албаны ажилтан албан хаагчид, цаашилбал тэднээр үйлчлүүлж байгаа иргэдэд ч ойр баймаар санагдах юм. Гэтэл бүр таг чиг шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ тухай сануулсан, Засгийн газар шаардлага хүргүүлсэн.

Хамгийн сүүлд гарсан дараах хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Төрийн албаны зөвлөлөөс хариу нэхмээр санагдлаа. Тухайлбал, Завхан аймагт нэг эмэгтэй төрийн албанаас нь хууль бусаар халагдлаа хэмээн өөрийгөө шатаасан. Саяхан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нэг хүн орж, төрийн албан хаагчийг хутгалсан. Сая Зам тээврийн яаманд ямар хэрэг гарав. Яамны газрын дарга нар албан өрөөндөө архидаж, нэгнийгээ 2-3 цагийн турш зодож танхайрч, бүр амь насанд нь хүрлээ шүү дээ.

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуульд зааснаар “…төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйгээр хангах…” гэж заасан байдгийг Б.Цогоо дарга мэдэж л баймаар юм.

Гэтэл Зам, тээврийн хөгжлийн яамны хэргийг яагаад өдий хүртэл таг далдлаад байна. Түүнд ашиг сонирхлын зөрчил байна уу. Баттай бус ч эх сурвалжийн мэдээллэснээр түүний ойрын хамаатай хүн яаманд ямар нэгэн төрийн албаны шалгалт өгөөгүй шургалсан гэх. Тийм ч учраас Б.Цогоо дарга тус яамныханд үг хэлж чадахгүй, ийн амаа үдүүлчихээд байна уу. Тийм бол Б.Цогоо дарга ч ашиг сонирхлын зөрчилтэй болж байгаа хэрэг.

Тэгээгүй бол энэ хэргийг өнөөдрийг хүртэл таг чиг байлгах хэрэг түүнд байгаа билүү . Хэргийг илчилж, хийсэн эздэд нь ямар хариуцлага тооцсон тухайгаа олон нийтэд мэдээллэх ёстой бус уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.