Байтын олон улсын нээлттэй тэмцээний аваргууд тодорлоо

Байтын олон улсын нээлттэй тэмцээний аваргууд тодорлоо

Монголын байт харвааны хамт олон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан “Дайчин чанар-тэсвэрийн талбар 360” талбайдаа анхны олон улсын тэмцээнээ хүлээн авч зохион байгууллаа.

Тодруулбал, Монголын байт харвааны холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг олон улсын цомын нээлттэй тэмцээнээ шинэ талбайдаа анх удаа зохион байгуулж байгаа нь энэ юм. “Mongolian archery open cup-2018” нээлттэй тэмцээн гурван өдөр үргэлжилж аваргуудаа тодруулсан юм.

Нээлттэй тэмцээнд Монголын 10  байгууллагын 80 гаруй, ОХУ-ын Буриад улсын есөн тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт ирж цэц мэргэнээ сорьж байгаа юм. Тэд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй эмэгтэй багийн, холимог багийн гэсэн таван төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм. Ийнхүү тэмцээнд аваргалсан баг, тамирчид, байгууллагын нэрсийг дуулгая.

Рекурвийн эрэгтэй хувийн шигшээ харваанд:

1-р байр: Б.Отгонболд         “Алдар” спорт хороо

2-р байр: Г.Мягмардорж       “Нийслэл өргөө” клуб

3-р байр: Б.Пүрэвсүрэн       “Хангарьд” клуб

Эмэгтэй хувийн шигшээ харваанд:

1-р байр: Суренова Соелмаа                                Рсшор Бурятия

2-р байр: А.Энхтуяа                                                “Хангарьд” клуб

3-р байр: Б.Урантунгалаг                                       “Добу мэргэн” клуб

Компаундын хувийн шигшээ харваанд:

1-р байр: Б.Батдулам           “Зэвт Хасар” клуб

2-р байр: Л.Мөнхбаатар       “Алдар” спорт хороо

3-р байр: Л.Алдар                “Алдар” спорт хороо

Рекурвийн эрэгтэй багийн шигшээ харваанд:

1-р байр:         РСШОР Бурятия

2-р байр:         “Алдар спорт” хороо

3-р байр:         “Хангарьд” клуб

Эмэгтэй багийн шигшээ харваанд:

1-р байр: РСШОР Бурятия

2-р байр:         “Хангарьд” клуб

3-р байр:         “Зэвт Хасар” клуб

Холимог багийн шигшээ харваанд:

1-р байр:         РСШОР Бурятия

2-р байр:         “Алдар спорт” хороо

3-р байр:         “Хангарьд” клуб

Байгууллагын дүнгээр:

1-р байр:         РСШОР Бурятия

2-р байр:         “Алдар спорт” хороо

3-р байр:         “Хангарьд” клуб

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.