Гавьяат тамирчин П.Орхоны төлөө олон хүн санаа зовинож байна

Гавьяат тамирчин П.Орхоны төлөө олон хүн санаа зовинож байна

Дэлхийн хошой аварга, цаашилбал Олимпийн аварга болох нь тодорхой гэгдэж байсан Гавьяат тамирчин П.Орхон допинг хэрэглэжээ гэсэн аймшигт мэдээ тараад байна. Үүнд олон хүн харамсаж, түүнийг ийм зүйл хэрэглэсэнд итгэхгүй байгаа юм. Жазарта хотноо болж байгаа Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдаж,  алт медаль зүүж, дэлхийн хошой аварга болоод байсан түүнийг сэргээш хэрэглэсэн гэнэ, шинжилгээний хариу нь гарсан грааагүй гэсэн мэдээлэл цацагдаад байна.

“П.Орхоноос хамгийн хүчтэй допинг илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдсан байна. Энэ асуудлаар МЧБХ, Азийн допингийн холбоотой видео хурал хийжээ. Азийн допингийн холбоо П.Орхоноос 'Таны шээсний шинжилгээг сольсон байх боломжтой юу' гэж асуухад П.Орхон тийм зүйл огт байхгүй гэжээ.

Хурлын П.Орхон 'Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, хүмүүс намайг хорлосон байна, надад нотлох баримт бий' гэсэн боловч Азийн допингийн холбоо тэр асуудлыг хүлээж авалгүй, медалийг нь хураана. Харин та өөрөө зохих газарт нь гомдол гаргах эрхтэй гэсэн”  тухай хэвэлүүд бичиж байна.

ДАШТ-ий алт, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурав, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон  Индонезийн нийслэлд шөвгийн наймд Вьетнамын Ти Хан Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавай, алтан медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг тус бүр цэвэр ялснаар аваргын тавцанд зогсож, төрийн далбаагаа мандуулсан билээ.  

Тодруулбал найман жилийн өмнө 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Азийн наадмаас ОУХМ Г.Наранчимэг Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Харин найман жилийн дараа Жакартагийн дэвжээнээс П.Орхон хоёр дахь алтан медалийг ийнхүү авчирлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.