Ө.Дүүрэнбаяр, Г.Алтанбагана нар мөнгөн медаль хүртлээ

Ө.Дүүрэнбаяр, Г.Алтанбагана нар мөнгөн медаль хүртлээ

Индонезийн Жакарта хотноо Азийн зуны спортын наадам үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр 90 кг-д барилдсан Г.Алтанбагана аваргын төлөө барилдаж, Солонгосын Гвак Дон Ханд ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн 100 кг-д барилдсан Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Тажикстаны бөх Саидов Сайдзалолыг ялснаар Монголын баг тамирчдын медалийн тоог нэгээр нэмлээ. 

Жүдогийн хүнд жингийнхний барилдаан буюу +100 кг-д өрсөлдсөн Ө.Дүүрэнбаяр Солонгосын бөх Ким Сун Минтэй тулж ялагдал хүлээлээ. Ингэснээр мөнгөн медаль хүртэж байгаа бөгөөд манай жүдочид 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тавдугаар байрт шалгарлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.