Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар алтан медалийн төлөө тулалдана

Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар алтан медалийн төлөө тулалдана

Азийн зуны спортын 18 дугаар наадам боксын тэмцээнээр үргэжилж байна. Тус төрөлд 60 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Э.Цэндбаатар хагас шигшээ тулаанаа Хятадын тамирчин Жун Шаньтай хийж, 5:0-ээр хожлоо. Ингэснээр манай тамирчин алтан медалийн төлөө Узбекстаны боксчин Ш.Абдурасуловтой өрсөлдөхөөр боллоо. 

Тэгвэл Б.Чинзориг 64 кг-ын хагас шигшээ тулаанаа Тайландын Масук Вуттичай тулалдаж, 3:2-оор ялснаар аваргын төлөө шалгарч үлдлээ. Манай тамирчин аваргын төлөө Узбекстаны боксчин Холдаров Икболжонтай тулалдана. Хоёр тамирчин маань өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.