Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ

Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ
Азийн зуны спортын наадмын жүдо бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга Д.Сумъяа хүрэл медалийн төлөө Хятадын бөх Лу Тон Жуаныг ялж, Азийн наадмын хошой хүрэл медальтан боллоо. 
 
Тэгвэл эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан О.Ууганбаатар Солонгосын бөх Ли Сен Суг ялж, хүрэл медаль хүртлээ.  Мөн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон Ц.Наранжаргал медалийн төлөө Казахстаны бөх Зере Бектаскизитэй барилдаж, торгуулиар ялснаар хүрэл хүртлээ. Ийнхүү тэрбээр гурван Азийн наадмаас дараалан хүрэл медаль хүртээд байна. Ийнхүү Монголын баг тамирчид 3 алт, 4 мөнгө, 9 хүрэл медальтай боллоо.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.