М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар хүрэл медаль хүртлээ

М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар хүрэл медаль хүртлээ

Индонезийн Жакарта хотноо Азийн зуны спортын наадам үргэлжилж байгаа билээ. Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Хойд Солонгосын бөх Жон Юү Сунтай барилдаж, дарах мэхээр цэвэр яллаа.

Ингэснээр Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн бөгөөд дөрвөн жилийн өмнө Инчёнд түрүүлж байсан билээ. Энэ жингийн нөгөө хүрэл медалийг Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэг хүртлээ. Харин алтан медалийг Солонгосын Жон Бу Кён хүртлээ. Тэрбээр финалд Японы алдарт бөх Конда Амиг ялсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.