Жүдогийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

Жүдогийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

Индонезийн Жакарта хотод Азийн спортын наадам арван нэгдэх өдрөө үргэлжилж байна. Монгол улсын баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж 18 дугаарт жагсаж байгаа юм. Арван нэгэн өдрийн дараахь байдлаар БНХАУ-ын тамирчид 88 алт, 62 мөнгө, 43 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол араас нь Японы тамирчид 43 алт, 37 мөнгө, 57 хүрэл медалийн амжилтаар тэргүүлж байгаа юм. Харин тэмцээнийг зохион байгуулагч Индонез улсын тамирчид 23 алтан медаль хүртсэн амжилттайгаар дөрөвдүгээрт жагсаж байна.

Азийн зуны спортын XVIII их наадам өнөөдөр 11 дэхь өдрөө үргэлжилнэ. Энэ өдөр өрсөлдөх Монголын баг тамирчдын хуваарийг танилцуулж байна.

БОКС:

  • Эрэгтэй 56 кг Х.Энх-Амар – Узбекстаны тамирчинтай 1/8 19.15 мин
  • Эрэгтэй 64 кг Б.Чинзориг – Энэтхэгийн тамирчин 1/8 19.45 мин
  • Эмэгтэй 51 кг О.Жаргалан – Вьетнамын тамирчин 1/8 19.30 мин

ХӨНГӨН АТЛЕТИК:

  • Эрэгтэй 1500 м Г.Одхүү 20.30 мин

ДУГУЙ:

  • Эрэгтэй 4000 м-н хувийн гараа Т.Төгөлдөр 10.55 мин

ПАРАГЛИДИНГ:

  • Эрэгтэй кросс эрэгтэй багийн Монгол 11.00 цаг
  • Эмэгтэй кросс эмэгтэй багийн Монгол 11.00 цаг

ЖҮДО:

  • Эрэгтэй 60 кг Д.Амартүвшин
  • Эрэгтэй 66 кг Г.Хэрлэн, Б.Эрхэмбаяр
  • Эмэгтэй 48 кг М.Уранцэцэг
  • Эмэгтэй 52 кг Г.Ганцэцэг

КУРАШ:

  • Эмэгтэй 63 кг Н.Ундрахзаяа, Б.Баасанжаргал
  • Эрэгтэй 81 кг Б.Гаажадамба, М.Дагвадорж

ШИРЭЭНИЙ ТЕННИС:

  • Холимог багийн Монгол – Балба 11.00 цаг
  • Холмиог багийн Монгол – Хонгконг 11.00 цаг
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.