Байтынхан өнөөдөр Хятадын багтай “тулалдана”

 Байтынхан өнөөдөр Хятадын багтай “тулалдана”

Азийн олимп гэгддэг спортын наадам-2018 Индонезийн нийслэл Жакарта хотноо болж байна. Манай улсаас 30 төрөлд 269 тамирчин оролцож байгаа билээ. Монголын байт харвааныхны хувьд энэ удаагийн Азийн олимпод түүхэн амжилт гаргаж байна. БНСУ, Энэтхэг хэмээх хүчирхэг улсын багийг хожоод байна. Харин өнөөдөр холимог болон эрэгтэй баг Азийн наадмын хүрэл медалийн төлөө Хятадын багтай тулалдана.

Энэ тэмцээнд оролцож, амжилт гаргаж байгаа тамирчид, багш дасгалжуулагчид бүгдээрээ энэ зун Байт харвааны 360 талбайгаа 58 хоногт багтаан барихын төлөө өдөр, шөнө өглөө оройгүй ажилласан бүтээн байгуулагчид болно.

Сонирхуулахад Азийн 18 дахь наадамд 45 орны 10000 тамирчин 465 баг медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.