3х3 сагсчид тоглолтоо өндөрлүүллээ

3х3 сагсчид тоглолтоо өндөрлүүллээ

XVIII Азийн зуны спортын наадам энэ оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палэмбанг хотуудад зохион байгуулагдаж байгаа билээ. Тэгвэл сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монгол улсын эрэгтэй шигшээ баг маань В хэсэгт багтсан бөгөөд Тайван, Бангладеш, Киргизстан, Өмнөд Солонгос багуудтай нэг хэсэгт орсон билээ.

Тэд өчигдөр Кыргызстаны багтай тоглож 22-15 харьцаагаар хожсон бол дараагийн тоглолтоо БНСУ-ын багтай хийж 9-21 харьцаагаар хожигджээ. Эхний хоёр тоглолтоо 23-нд хийсэн бөгөөд эхний тоглолтоо Тайваны багтай хийж 15-19 харьцаагаар хожигджээ. Харин хоёр дахь тоглолтоо Бангладешийн багтай хийсэн бөгөөд 17-13 харьцаагаар хожиж эхний хожлоо байгуулсан билээ.

Ингэснээр дөрвөн тоглолтын дараа 2 хожил2хожигдолтой болж хэсэгтээ гуравт бичигдэж бөгөөд тоглолтоо ийнхүү дуусгалаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.