3х3 сагсчид өнөөдөр шийдвэрлэх тоглолтуудаа хийнэ

3х3 сагсчид өнөөдөр шийдвэрлэх тоглолтуудаа хийнэ

XVIII Азийн зуны спортын наадам энэ оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палэмбанг хотуудад зохион байгуулагдаж байгаа билээ. Тэгвэл сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монгол улсын эрэгтэй шигшээ баг маань В хэсэгт багтсан бөгөөд Тайван, Бангладеш, Киргизстан, Өмнөд Солонгос багуудтай нэг хэсэгт орсон билээ.

Тэд өнөөдөр 17:20 цагт Кыргызстаны багтай хийх бол БНСУ-ын багтай 18:50 цагт тоглоно. Эхний хоёр тоглолтоо 23-нд хийсэн бөгөөд эхний тоглолтоо Тайваны багтай хийж 15-19 харьцаагаар хожигджээ. Харин хоёр дахь тоглолтоо Бангладешийн багтай хийсэн бөгөөд 17-13 харьцаагаар хожиж эхний хожлоо байгуулсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.