Монголын хоёр дахь алтан медалийг П.Орхон авчирлаа

Монголын хоёр дахь алтан медалийг П.Орхон авчирлаа

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин П.Орхон Азийн наадмаас алтан медаль хүртлээ.

Тэрбээр Вьетнамын Ти Хан Нгьенийг оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд гол өрсөлдөгч болох олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг цэвэр дарсан юм. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны Айсулуу Тыныбековатай хүч үзэж, оноогоор цэвэр яллаа.

Ийнхүү Монголоос Азийн наадамд түрүүлсэн чөлөөтийн хоёр дахь эмэгтэй бөх болсон бөгөөд энэ удаагийн тэмцээний хоёр дахь алтан медалийг авчирлаа. Түүний өмнө нь эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр алтан медаль хүртэж медалийг хүртээд байсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.