Э.Сумъяа Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Э.Сумъяа Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Азийн XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, “Универсиад” наадмын мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эхний даваанд Энэтхэгийн Пинкиг цэвэр тавьж, улмаар шөвгийн наймд Вьетнамын Ти Ха Фуонд боломж олголгүй цэвэр ялав. Ингээд хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны Жулдиз Эшимовад 11:12-оор харамсалтай ялагдлаа. Хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ли Шин Хиг цэвэр дарсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.