П.Орхон алтан медалийн төлөө барилдана

П.Орхон алтан медалийн төлөө барилдана

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ.

Тэрбээр 1/4 шигшээд Вьетнамын Ти Хан Нгьенийг оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг цэвэр дарснаар алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Алтан медалийн төлөө Кыргызстаны Айсулуу Тыныбековатай хүч үзэх юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.