Монголын сагсчид хоёр дахь ялагдлаа хүлээлээ

Монголын сагсчид хоёр дахь ялагдлаа хүлээлээ

XVIII Азийн зуны спортын наадам энэ оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палэмбанг хотуудад зохион байгуулагдах билээ. Тэгвэл өяигдөр сагсан бөмбөгийн тамирчид маань хоёр дахь тоглолтоо Өмнөд Солонгосын багтай хийж 73-108 харьцаагаар ялагдал хүлээлээ. Ингэснээр хоёр хожигдолтой болж байна. Өмнө тайландын багт ганц онооны зөрүүгээр хожигдсон билээ. Дараагийн тоглолт энэ сарын 25-нд 19:30 цагт эзэн орны баг болох Индонезын багтай тоглоно.

Тус тоглолтод Н.Батбаяр 15 оноог авч багаа тэргүүлсэн бол Т.Санчир 13 оноог авчээ.

Манай сагсан бөмбөгийн тамирчид А хэсэгт багтсан бөгөөд Өмнөд Солонгос, Индонез, Тайландын багуудтай оржээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.