Өнөөдөр болох үйл явдал

Өнөөдөр болох үйл явдал

09.30 цагт Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд "Монгол сурвалж бичгийн өв" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.30 цагт “Туушин” зочид буудалд “Уул уурхайн шийдвэр гаргалтад талуудын оролцоог хангах хамтын ажиллагааны арга хэлбэр” танилцуулах уулзалт болно.

10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд  Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх төслийн нээлт болно. Утас 90119120

12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд шүүх болон АТГ-ын буруу шийдвэрээс болж 2500 гаруй сурагч боловсрол, хүмүүжлээрээ хохирч байгаа талаар ХУД-ийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Улсын тэргүүний 18 дугаар дунд сургуулийн эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

14.00 цагт Шангри-Ла зочид буудлын Хурлын танхимд   “Ардчилалд ардчилагчид хэрэгтэй: ХБНГУ ба Монгол Улс дахь  улс төрийн боловсролын ирээдүй” Монгол-Германы XVI чуулган болно.

16.30 цагт Монголын Үндэсний музейд "Хааны эзэнт гүрэн" үзэсгэлэнгийн каталоги номын нээлт, музейн хамгаалалтын тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэн өгөх ёслол болно.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.