3х3 төрлийн Монголын баг "В" хэсэгт оржээ

3х3 төрлийн Монголын баг

XVIII Азийн зуны спортын наадам энэ оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палэмбанг хотуудад зохион байгуулагдах билээ. Тэгвэл сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монгол улсын эрэгтэй шигшээ багийн хэсгийн тоглолтын хуваарь гарчээ.

Тэд В хэсэгт орсон бөгөөд Тайван, Бангладеш, Киргизстан, Өмнөд Солонгос гэсэн багуудтай тулна. Харин тэд эхний тоглолтоо Тайваны багтай хийх бөгөөд энэ сарын 22-ны 14:20 цагт тоглох бол  тухайн өдрийн 15:30 цагт Бангладешийн багтай тоглоно. Дараагийн тоглолт нь гурав хоногийн дараа Киргизстаны багтай 17:20 цагт, хэсгийн сүүлийн тоглолтоо Өмнөд Солонгосын багтай тоглох хуваарь гарчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.